• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бээжингийн Жүн Гуаньчүний эхний хагас жилийн орлого 1 триллион 500 тэрбум юаньд хүрэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-08-02 16:59:16
Хятадын бие даасан инновацийн үлгэр жишээ район Бээжингийн Жүн Гуаньчүний сүүлийн үеийн тоо бүртгэлд харуулснаар, оны эхний хагаст жилийн орлого нь 20 саяас дээш хөрөнгөтэй Жүн Гуаньчүний аж ахуйн нэгжийн нийт орлого 1 триллион 500 тэрбум юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.2 хувиар өсөн нэмэгджээ. Үүнд чадварлаг хүмүүсийн бүтэц улам шилдэгжиж, аж ахуйн нэгжийн инновацид оруулах чадавх нэмэгдэн, ажил үйлс эрхлэх хүчин улмаар эрчимжих зэрэг нь шинэ нэмэгдэл үзүүлэлт болжээ.
 
Дурдууштай нь Хятадын бие даасан шинийг бүтээх үлгэр жишээ туршилтын газар болсны хувьд Жүн Гуаньчүний шинийг бүтээх ажил төрөл эхний хагаст улам эрчтэй хөгжих болжээ. 5-р сарын эцэс хүртлэх байдлаар, Жүн Гуаньчүньд ажил төрөл эрхэлж байгаа 10 мянган хүн тутамд бакалавраас дээш боловсрол хүртсэн хүн 5215 -д хүрсэн байна. Үлгэр жишээ районы "Мянган хүний төлөвлөгөө" арга хэмжээндээ 1090 гаруй гадаадын дээд зиндааны чадварлаг хүмүүсийг хамруулсан нь бүх Хятадын 21 хувийг эзэлжээ.

Үүний зэрэгцээ, бодлогуудын дэмжлэгээр, ажил төрөл эрхлэх чадавхыг улам чөлөөтэй болгосон байна. 1-5-р сард, үлгэр жишээ районы шинийг бүтээсэн шинжлэх ухаан, технологийн аж ахуйн нэгж 8577 -д хүрч, 1-4 сард нэмэгдээд 2017 -д хүрч, ажил үйлс эрхлэх хүчин улмаар эрчимжиж байна. \Р\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе