• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Нэг бүс нэг зам" дагуух орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа сайн байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-08-04 16:42:15

4-нд Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Шэн Дан Ян Бээжинд хэлэхдээ, энэ оны эхний хагас жилд, Хятад хийгээд "нэг бүс нэг зам" дагуух орнуудын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны ерөнхий ахиц болон үр дүн маш сайн байгаа. Олон улсын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн уналтын нөлөөгөөр, Хятадын импортын эргэлт дор байгаа байдлаа хэвээр хадгалж, хойшид бодит арга хэмжээ авч, импорт экспортын худалдааны тогтвортой өсөлтийг ахиулах болно гэжээ.

Хятадын Худалдааны яамаас 4-нд нийтэлсэн тоо баримтын дагуу гадаад худалдааны хувьд, Хятад хийгээд "нэг бүс нэг зам" дагуух орнуудын хоёр талт худалдааны ерөнхий хэмжээ бараг 485 тэрбум 300 сая ам долларт хүрч, өнгөрсний мөн үеэс 8.4% буурч, адил хугацааны Хятадын импорт экспортын ерөнхий хэмжээний 25.8%-ийг эзэлжээ.

Гадаад хөрөнгийг ашигласан байдлаас нь авч үзвэл, "нэг бүс нэг зам" дагуух орнуудаас Хятадад хөрөнгө оруулж, 948 аж ахуйн нэгж байгуулж, өнгөрсний мөн үеэс 10.62% өсчээ. Бодитой оруулсан хөрөнгө 3 тэрбум 670 сая ам долларт хүрч, өнгөрсний мөн үеэс 4.15%-ийг эзлэв. Хөрөнгө оруулалтын салбарын хувьд, мэдээлэл дамжуулах, компьютер үйлчилгээ болон програм хангамж, банк санхүү, түрээс болон худалдааны үйлчилгээ зэрэг салбар дахь бодит хөрөнгө оруулалт ихээр нэмэгдсэн байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе