• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Оросын "Нэг бүс нэг зам"-ын соёл урлаг эдийн засгийн хурал болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-08-04 16:33:28

Хятад Оросын "Нэг бүс нэг зам"-ын соёл урлаг эдийн засгийн хөгжлийг танилцуулах хурал болон Санкт-Петербург дэх Орос-Хятадын худалдааны төвийг танилцуулах хурал 3-ны өдөр Ланжөү хотноо болж, Ганьсү мужийн Соёлын танхим Аялал жуулчлалын газрын хариуцлагатай албаны хүмүүс Оросын уран бүтээлчид, бизнесменүүдийн хамт соёл, бизнес худалдааны салбар дахь хамтын ажиллагааны тухай ярилцжээ.

Ганьсү мужийн Соёлын танхимын дэд дарга Ян Жяньрэнь хэлэхдээ, Санкт-Петербург дэх Орос-Хятадын худалдааны төвийг танилцуулах хурал нь хоёр орны соёл урлагийн харилцаанд шинэ зам нээж байна. Цаашид энэ төрлийн соёл урлагийн төлөөлөгчдийг олноор хүрэлцэн ирэхийг урьж байна. Манай Ганьсү муж гадаадын аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.

Энэ он гарснаас хойш, Ганьсү муж Орос улстой харилцаа холбоогоо эрчимжүүлж, олон улсын нислэг нэвтрүүлснээс гадна Оросын соёл урлагийн төлөөлөгчдийг Ганьсүд хүлээн авч, "Торгоны замын соёлын аялал жуулчлал" уран зургийн үзэсгэлэн, Хятад Оросын урлагийн тоглолт зэрэг олон арга хэмжээ зохиожээ.

\Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе