|
|
||
Малайзын ерөнхий сайд Нажиб 4-ний өдөр Куала Лумпурт Хятадын гадаад харилцааны сайд Ван И-тай уулзав.
Нажиб, Хятад улс Малайзын найрсаг хөрш юм. Хоёр тал харилцан ойлголцож, харилцан итгэлцэн, Хятад улстай хоёр талын харилцааг урагш хөгжүүлэхэд бэлэн байна. Хятад улсын дарга Ши Жиньпины дэвшүүлсэн "21-р зууны тэнгис дээрх торгоны зам", Азийн хөрөнгө оруулалтын банк байгуулах санаачилгыг Малайз дэмжих бөгөөд Хятад улстай аж үйлдвэрийн паркийг байгуулахад бэлэн байна. Хятадын аж ахуйн нэгж Малайзад хөрөнгө оруулан, аж үйлдвэрийн хөгжилд нэгдэн орохыг сайшааж байна. Мөн Хятадын жуулчид Малайзтай танилцахыг хүсэж байна. MH370 онгоцыг хайх талаар Хятад улстай нягт хамтран ажиллаж, арын ажлыг сайтар хийхэд бэлэн байна. АСЕАН-ы ээлжит дарга орон болсны хувьд АСЕАН ба Хятадын харилцааг хөгжүүлэхэд Малайзын тал бэлэн байна гэв.
Ван И, Хятад Малайзын харилцаа түүхийн хамгийн сайн үе шатандаа байна. Хятад улс хоёр талын найрсаг харилцааг эрхэмлэж, үнэн сэтгэлээсээ хандан, хоёр орны бүх талын стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй урагш ахиулахад бэлэн байна гэв. \Урьхан\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |