• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Чонон сүлд" романы зохиолч "БИЧГИЙН МЭРГЭН" шагнал хүртэв

CRI       (GMT+08:00) 2015-08-04 10:07:36


Зохиолч Жян Рүнгийн төлөөлөл БНХАУ-ын "Хөх Мөрөн" хэвлэлийн хорооны Ерөнхий редактор Ань Бөшүньд ДМҮЗХ-ны тэргүүн Ц.Хулан "Бичгийн мэргэн" шагнал гардуулж байна. Дундах нь "Чонон сүлд" романыг монгол хэлнээ орчуулсан нэрт дуун хөрвүүлэгч Д.Болдбаатар.

Хятадын алдарт зохиолч, "Чонон сүлд" романыг зохиогч Жян Рүн Дэлхийн Монгол Үндэстэн Зохиолчдын Холбооны эрхэм дээд шагнал "БИЧГИЙН МЭРГЭН" цолыг хүртлээ. Дэлхийн Монгол Үндэстэн Зохиолчдын Холбоо 8-р сарын 3-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо шагнал гардуулах ёслол зохион байгуулж, ДМҮЗХ-ны тэргүүн, МУ-ын СГЗ, яруу найрагч Ц.Хулан зохиолч Жян Рүнгийн төлөөлөл Бээжингийн "Талын анд" сангийн тэргүүн, Хятадын нэрт зураач Чэнь Жичүнь, "Хөх мөрөн" хэвлэлийн хорооны Ерөнхий редактор Ань Бөшүньд шагналыг гардуулав. Ц.Хулан хэлэхдээ, "Өнөөдөр бид ДМҮЗХ-ны хүндэт гишүүн "Чонон сүлд" романы зохиолч, Монголын ард түмний үнэнч анд нөхөр ноён Жян Рүнд байгууллагынхаа дээд шагнал "Бичгийн мэргэн" медаль, хүндэт өргөмжлөлийг гардуулахаар энэ танхимд хуран чуулаад байна. Манай соёлын арга хэмжээнд Монголын соёл утга зохиолын хүрээлэнгийн хамгийн нэр хүндтэй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн нь ноён Жян Рүнгийн туурвисан "Чонон сүлд" роман Монголын уншигчдын зүрх сэтгэлд хүрч чадсаны том илрэл юм" гэлээ.


Зохиолч Жян Рүнгийн төлөөлөл БНХАУ-ын Бээжин хотын "Талын анд" сангийн тэргүүн, нэрт зураач Чэнь Жичүнь талархалын үг хэлж байна

"Энэ удаа зохиолч Жян Рүн өөрийн биер хүрэлцэн ирж чадаагүй боловч сэтгэл зүрхээрээ бидний дунд байгаа гэдэгт эргэлзэх хэрэг юусан билээ. Би хувьдаа дэлхийн 40 гаруй үндэстний хэлээр хэвлэгдэж, 110 шахам улсад нэгэн зэрэг борлогдож байгаа "Чонон сүлд" роман Нобелийн шагнал хүртэх нь зөвхөн цаг хугацааны асуудал хэмэн бодож явдаг" гэж тэрээр хэллээ.


МУ-ын нэрт орчуулагч Г.Аким үг хэлж байна

Хэдийгээр байгуулагдаад нэг жил болж байгаа ч ДМҮЗХ-нд өнөөгийн байдлаар МУ-ын төдийгүй БНХАУ, ОХУ-ын соёл утга зохиолын хүрээлэнгийн олон арван нэр хүндтэй зохиолч, яруу найрагч, орчуулагч, дуу хөрвүүлэгч, эрдэмтэн судлаачид нэгдэн ороод байгаа юм.
\ХОУрадиогийн сурвалжлагч М. Цэцэн \


Шагнал гардуулах ёслол

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе