• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ван И Жон Керритэй уулзжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-08-05 15:53:27

5-нд АСЕАН-ны гадаад харилцааны сайд нарийн хуралдаан болон бусад салбар форумын үеэр Хятадын гадаад харилцааны сайд Ван И АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй уулзсан байна.

Уулзалтаас өмнө Жон Керри сэтгүүлчдийн холбогдох асуултад хариулахдаа, энэхүү уулзалтаар Ши Жиньпин дарга АНУ-д хийх төрийн айлчлалын талаар ярих болно гэжээ. Тэрээр хэлэхдээ, энэ удаа бид нэлээд олон сэдвээр ярилцана. Ши Жиньпин дарга АНУ-д төрийн айлчлал, Ираны цөмийн асуудлаарх хэлэлцээр зэргийг авч хэлэлцэх бөгөөд Америк Хятадын хамтын ажиллагаанд холбогдсон олон талыг хамрах юм гэжээ.

Уулзалтын дараа Ван И сэтгүүлчийн асуултад хариулахдаа, энэ удаагийн уулзалтаар Америктай олон талаар нийтлэг ойлголтод хүрсэн. Хятад улс Өмнөд тэнгисийн асуудлыг яриа хэлцэл болон энхийн замаар шийдвэрлэнэ гэдгээ дахин нотолсоныг Америк дэмжиж байгаагаа илэрхийлсэн гэжээ.
\Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе