• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Оросоос бүтээгдэхүүн импортлох хэмжээ эрс нэмэгдэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-08-05 12:53:26

2015 оны эхний хагас жилийн байдлаар Хармөрөн мужийн хамгийн том хилийн боомт болох Сүйфэньхэ боомтоор ОХУ-аас 26 сая 145 мянган ам.долларын өртөг бүхий хүсний бүтээгдэхүүн импортолжээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийн хэмжээнээс 8.8 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Ингэснээр Сүйфэньхэ боомт "Хятад улсад Оросын бүтээгдэхүүнийг түгээх хамгийн том төв" боллоо гэж Харбин хотын Гаалийн газраас мэдээлжээ.

Сүйфэньхэ нь Хармөрөн мужийн зүүн өмнөд хэсэгт байрладаг, зүүн захаараа Оростой хиллэдэг. Сүйфэньхэ боомтоор хоёр авто зам, нэг төмөр зам нэвтэрч, Оросын Владивосток, Находка боомт хүрч, Хятад, Орос, Япон, БНАСАУ, БНСУ зэрэг орнууд болон бүс нутгийн хуурай зам болон далайн замыг холбосон чухал зангилаа цэг болоод байна. Мөн Хятад улс Зүүн Хойд Азийн олон талт олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаанд оролцох болон өрсөлдөхөд "цонх", "гүүр"-ийн үүрэг гүйцэтгэж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе