|
|
||
Эрээн - Замын Үүд хотын олон улсын монгол үндэстний анхдугаар наадам 8- р сарын 2 - 4-нд Эрээн хотноо өвтэгш болж өнгөрлөө.
Наадмын нээлтийн ёслолд ӨМ-ын "торгон хоолойт" гэж алдаршсан дуучин Оюунбилэг, дуучин Тогоодой, Монгол улсын Дорноговь аймгийн Саран хөхөө театрын уран бүтээлчидтэй хамтран урлагийн тоглолт үзүүллээ.
Наадамд хүчит 512 бөхийн барилдаан, Монголын үндэсний бөхийн барилдаан, үрээ дааганы уралдаан, хурдан морины уралдаан, уламжлалт сур харвааны тэмцээн болж, газар газрын монголчууд эрийн гурван наадмаа үзэж гурван хоног цэнгэлийн манлайг эдэлсэн билээ. Хүчит 512 бөхийн барилдаанд ӨМ-ын далай аварга Соёл, далай аварга Цагаанзаан, аварга Баярбаатар зэрэг ӨМ-ын олон нутгийн хүчит бөхчүүд, Монгол улсын арслан Батсуурь, улсын гарди Гончогдамба, улсын заан Санжаадамба зэрэг Монгол улсын улс, аймаг, сумын цолтой дөчин дөрвөн бөх уран мэхээ уралдуулан, хүч бяраа сорьсон юм.
8- р сарын 2-ны өдөр болсон Монголын үндэсний бөхийн барилдаанд Монгол улсын гарди Гончогдамба тэргүүлж, улсын заан Санжаадамба үзүүрлэжээ. Хүчит 512 бөхийн барилдаанд Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны уугуул, аймгийн арслан Батжаргал тэргүүлж, Зүүн үзэмчин хошууны уугуул, аймгийн начин Цэцэнбилэг үзүүрлэж, Монгол улсын Архангай аймгийн Хашаат сумын харьяат, улсын заан Санжаадамба гуравт, Зүүн үзэмчин хошууны уугуул, аймгийн авраг Баярбаатар дөрөвт тодорлоо.
8- р сарын 4-ны өдөр болсон хурдан морины уралдаанд Шилийн гол аймгийн Баруун Сөнөд хошууны уяач Элбэгбаярын халтар морь тэргүүлж, Шилийн хотын уяач Жян Пиний хээр аман хүзүүдэж, Тунляо хотын уяач Цэцэнгийн хар морь, Зүүн Сөнөд хошууны уяач Найралтын халтар морь, Эрээн хотын Тогтохын хар морь айрагдлаа.
"Талын дуу хоолой" радиогийн сэтгүүлч Хасмөчир мэдээлэв.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |