ТӨЗО-ны нийгмийн санхүүжилт 70 хувиар нэмэгдэв
Хятадын Олон Улсын Радио (GMT+08:00) 2015-08-06 17:03:30
Хятадын ардын банкны Лхасын салбар төвөөс мэдээлснээр, ТӨЗО-ны банк санхүүгийн байгууллага "хөдөө аж ахуй, тариачин, хөдөө тосгон", дунд жижиг аж ахуйн нэгж, иргэдийн амьжиргааны салбарыг дэмжих эрч хүчээ нэмэгдүүлсээр байна. ТӨЗО-ны эхний хагас жилийн нийгмийн санхүүжилтийн цар хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 74.3 хувиар нэмэгдэж, түүхийн шинэ амжилт тогтоожээ.
ТӨЗО-ны эхний хагас жилийн нийгмийн санхүүжилтийн цар хэмжээ 75 тэрбум 900 сая юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 74.3 хувь нэмэгдэж, нийгмийн санхүүжилтийн системийг уян хатан болгох өөрчлөлтийн үр ашгийг харууллаа. Тэрчлэн юаний зээлийн хэмжээ нийгмийн санхүүжилтийн цар хэмжээний гурваны нэг хувийг эзэлж, итгэмжийн зээл болон итгэмжлэгдсэн зээл нэлээд түргэн нэмэгдэж, бодит эдийн засгийн санхүүжилтийн эрч хүч илэрхий чангарч буйг харууллаа гэж Лхасын салбар банкны статистикийн судалгааны газар орлогч дарга Юй Юнчинь хэлсэн байна. \Р\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл