• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын Японыг эсэргүүцэх дайны чухал хүчин нь ХКН байсныг нууц архив нотлов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-08-07 10:05:01

Шанхайн зам харилцааны дээд сургуулийн дэлхийн фашизмын эсрэг судалгааны төв сүүлийн үед Америкт 70 гаруй жил хадгалсан Хятадын Японыг эсэргүүцэх дайны үеийн 40 мянга гаруй нууц архивд системтэй судалгаа хийсэн байна. ХКН нь Хятадын Японыг эсэргүүцэх чухал хүчин байсныг уг архив гүйцэд нотолжээ.

Эдгээр нууц архив нь тухайн жил Америкийн холбоотны анхааралд байсан ХКН-ын Японыг эсэргүүцэх дайны түүхэд тэмдэглэж байснаас сүүлийн үеэс нууц архивыг нээлттэй болгосон юм. Шанхайн зам харилцааны дээд сургуулийн дэлхийн фашизмын эсрэг судалгааны төвийн дарга, Японыг эсэргүүцэх дайны нэрт жанжин Лүй Жэнцаогийн охин профессор Лүй Тунлинь Хятад Америкийн уран зургийн багийг дагуулан, олон талын хүчин зүтгэлээр энэхүү ховор нандин түүхийн архивын И-хувилбарыг олж авсан бөгөөд цаашид нямбай эмхтгэж, гүнзгий судалгаа хийснээр олсон чухал судалгааны үр бүтээл юм.

Лүй Тунлинь хэлэхдээ: Ард иргэдийг бүрмөсөн дайчилж чаддаг хүчин бол ХКН-ын удирдсан Японыг эсэргүүцэх зэвсэгт хүчин, мөн хүчир бэрхшээлийг даван туулж, урт хугацаанд оршин тогтнож, ялалт байгуулдаг чухал хүчин болохыг эдгээр ховор нандин нууц архив гүйцэд харуулсан байна гэжээ. \Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе