• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Түвдчүүд мэдээллийн эринтэй зэрэгцэн алхаж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-08-10 16:18:20

Түвд нутгийн түвд хэлтнүүд түвд үсэг бичигтээ суурилсан шинэ мэдээллийн хэрэгсэл хөгжүүлж, дэлхийн мэдээ мэдээллийн эринтэй хөл нийлүүлж байна. ТӨЗО-ны төв хот Лхас дахь Түвдийн их сургуульд түвд хэлд суурилсан гар утас, компьютерийн программ хангамж хөгжүүлж буй хэсэг залуу бий.

Түвдийн их сургуулийн түвд хэлний мэдээлэл технологийн судалгааны төв 2006 онд байгуулагджээ. Нийт 36 ажилтны 23 нь түвд, 11 нь хятад, 2 нь өөр үндэстэн. Судалгааны төв байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл олон бүтээл гаргажээ.

Алс бөглүү, мэдээллээс хол, Түвдийн өндөрлөгт амьдарч байгаа хүмүүс компьютер, интернет ашиглан мэдлэг эзэмшинэ гэдэг одоохондоо бэрхшээлтэй ажил ч гэлээ судалгааны төвийнхөн сургуулийн хүүхдүүд интернетгүй орчинд ч ашиглаж болохуйц "цахим сурах бичиг"-г зохион бүтээжээ. Энэ програмыг ТӨЗО-ны бага дунд сургуулийн хүүхдүүд гарын авлага болгон ашиглаж байна. Судлаачдын зарим бүтээл Түвдийн төрийн байгууллага, их дээд сургууль болон ард иргэдийн амьдралд өргөн ашиглагддаг хэрэгсэл болжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе