• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Үндэстний цөөнхийн биеийн тамирын 10-р наадам нээгдэв

CRI       (GMT+08:00) 2015-08-10 09:57:43

8-р сарын 9-нд Бүх Хятадын үндэсний цөөнхийн 10-р удаагийн уламжлалт биеийн тамирын уралдаан ӨМӨЗО-ы Ордос хотод нээлтээ хийв. 60 гаруй жилийн хөгжлийг туулсан үндэстний уламжлалт биеийн тамирын уралдааны томоохон наадамд 56 үндэстний баг тамирчид оролцож байна. Дөрвөн жилд ганц удаа болдог уг наадам үндэстний уламжлалт биеийн тамирыг хөгжүүлэх томоохон индэр болдог юм.

Үндэсний цөөнхийн 10-р удаагийн уламжлалт биеийн тамирын уралдааны нээлт нь Хятадын олон муж хотын төлөөлөгчдийн багийн жагсаал үзүүлбэр болон уран сайхны тоглолт зэрэг хоёр ерөнхий хэсгээс бүрджээ. Нээлт нь өдөр болж байгаагаараа онцлог юм.

Нээлтийн ёслолын үзүүлбэр тоглолтод Хятадын үндэсний цөөнхүүдийн өөр өөрийн онцлог соёл, ёс заншил, өнгө үзэмжийг харуулсан болохоор давтагдашгүй сайхан агуулга хэлбэртэй болжээ.

Үндэстний уламжлалт биеийн тамирын уралдаан бол шинэ Хятад улс байгуулагдсанаас хойш анх удаа зохион байгуулсан бүх Хятадын хэмжээний биеийн тамирын уралдаан тэмцээн юм. 1953 онд Бүх Хятадын үндэстнүүдийн биеийн тамирын үзүүлэг тоглолт болон уралдаан тэмцээн Тяньжин хотод болж байв. Уг уралдаанд хүндийг өргөх, бокс, бөх, бай харваа зэрэг 5 төрөл багтсан ба үзүүлбэр тоглолт, урилгын тоглолтууд болж байсан юм. Уг тэмцээнд манж, монгол, хотон, түвд зэрэг 13 үндэстний тамирчид оролцож байсан болохоор үндэстний уламжлалт биеийн тамирын төрлүүд анх удаа бүх Хятадын хэмжээнд болж байсан юм.

Харин 2 дахь удаагийн үндэстний уламжлалт биеийн тамирын уралдаан ӨМӨЗО-ны Хөх хотод болж байсан ба үүнээс хойш, үндэстний уламжлалт биеийн тамирын уралдаан тэмцээн дүрэмжиж эхэлсэн юм. Үндэстний уламжлалт биеийн тамирын уралдаан 5 томоохон ӨЗО-нд болж байсан бөгөөд Бээжин, Гуандүн, Юньнань, Гүйжөүд болж байсан юм. Энэ удаа 34 төлөөлөгчдийн багийн 6000 гаруй тамирчид Ордос хотод уралдаан тэмцээний 17 төрөл болон үзүүлбэр тоглолтын 178 төрөлд ур авьяас хүч зоригоо сорьж, үзэгч түмний харааг баясгах болно.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе