• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Улаан мөрөнд луут завины уралдаан болж байна

CRI       (GMT+08:00) 2015-08-10 10:25:44

ӨМӨЗО-ны Ордос хотын Улаан мөрний ус шуугин урсаж, цан хэнгэргийн дуу тэнгэрт цуурайтна. Бүх Хятадын Үндэсний цөөнхийн уламжлалт биеийн тамирын аравдугаар их наадмын луут завины тэмцээнд Ордос хотноо болж байна. Лууны дүрстэй завинууд өнгө өнгөөрөө жигдэрсэн тамирчдын нэгэн айзам хэмнэлээр хурдаа нэмэн урагшлахын хэрээр үзэгчид, хөгжөөн дэмжигчдийн уухайн дуу улам чангарна. Үндэстний уламжлалт биеийн тамирын наадмын луут завины уралдаан 9-ний үдээс өмнө эхэлж, 16 хүртэл үргэлжлэх юм байна. Энэ удаа багууд 250м, 500м, 800м, 1000м, 5000 метрийн хол зайнд уралдах болно.

Луут завины уралдаан нь Хятадын үндэстнүүдийн уламжлалт биеийн тамирын төрөл бөгөөд түүх соёлын гүн утга агуулгатай. Хятадын олонх газарт луут завиар наадаж, ард иргэд энэ төрлийн уралдаан тэмцээнийг шимтэн сонирхдог байна. "Өмнөд нутгийн завины соёлыг умард нутагт түгэн дэлгэрэх"-ийг дагалдан, сүүлийн үед Хятадын хойд нутгаар луут завины уралдаан бий болж, Гирин муж болон энэ удаагийн наадмыг гол зохион байгуулагч Өвөр Монголын баг тамирчид луут завины уралдаанд идэвхтэй оролцсон байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе