|
|
||
БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын хэ 10-ны өдөр ерөнхийлөгчийн Чонхуадэ ордонд ахлах нарийн бичгийн дарга нарын хурлыг даргалах үе, Японыг өмнөх засгийн газруудын түүхийн үзэл баримтлалыг уламжлахаа дахин тодорхой нотлохыг шаардлаа.
Пак Гын хэ хэлэхдээ, БНСУ удахгүй тусгаар тогтнолын өдрөө тэмдэглэнэ. Энэ онд Солонгосын хойгийн тусгаар тогтнолын 70 жилийн ой мөн бөгөөд БНСУ, Япон хоорондын дипломат харилцаа хэвийн болсны 50 жилийн ой юм. Япон улс энэхүү боломжийг ашиглан өмнөх засгийн газруудын түүхийн үзэл баримтлалыг дахин тодорхой нотолж, төлөвшсөн байдлаар БНСУ болон эртэн тойрны улс орнуудтайгаа харилцаагаа шинээр сэргээхийг хүсэж байна гэжээ.
Пак Гын хэ хэлэхдээ, энэ жил БНСУ-ын иргэн, бэлгийн боолчлолд өртсөн 8 хохирогч эмэгтэй нас барлаа. Өнөө амьд хохирогч 47 л үлдээд байна. Япон бэлгийн боолчлолын асуудлыг яаралтай шийдвэрлэхгүй бол эцсийн боломжийг алдах болно гэжээ.
\Навч\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |