![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
10-ны өдөр далайн төвшнөөс хамгийн өндөрт байрладаг Түвдийн Али нутгийн Шичюньхэ сууринд дулааны станцын төслийг эхлүүллээ. Энэ төсөл ашиглалтад орвол орон нутгийн иргэдийн дулааны хангамжийг шийдвэрлэх болно.
"Дэлхийн нуруун дахь нуруу" гэж нэрлэгдсэн Али нутаг далайн төвшнөөс 4500 метрт өргөгдсөн, бүтэн жилд 217 хоногийн агаарын дулаан нь тэгээс доош хэмтэй байдаг бөгөөд хамгийн хүйтэн үедээ хасах 36.7 хэмд хүрдэг эрс тэс уур амьсгалтай газар юм.
Дулааны төслийг хэрэгжүүлэхээр Али 150 жижиг зуухыг нурааж, жил бүр 31.6 мянган тонн нүүрс хэмнэн, утаа тоосны ялгарлыг 103 тонн, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг 92 мянган тонн, чулуу шороог 2 мянга 131.9 тонноор багасгаж, дулаалгыг төвлөрүүлэн хангах бөгөөд агаар усаа үр ашигтай хамгаалж чадах болгоно. Алигийн дулааны төслийг 1.4 тэрбум юаниар санхүүжүүлж, хоёр жилд барьж дуусгах бөгөөд ирээдүйд Шичюньхэ суурины 25 мянган иргэдэд дулаан хангах боломжтой болно. \Сарантуяа\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |