|
|
||
Үзэсгэлэнт сайхан Хөхнуур Түвдийн өндөрлөгт долоон эгч дүү Түвд ший тоглодог гойд сайхан домог өнө эртнээс уламжлагджээ. Уламжлал ярианд манай тооллоос өмнө 14-р зуунд, эрдэмт хувраг Тандунжав аяллын замдаа Түвдийн анхны дүүжин гүүрийг байгуулсан гэдэг. Энэхүү гүүрийг байгуулах явцад, ажилчдын дунд дуу бүжигт авьяастай 7 эгч дүү байгааг олж мэдээд, 7 эгч дүүгээр тоглолт тоглуулж, шашин шүтлэгийг сурталчилж, гүүр байгуулах хөрөнгө мөнгө хуримтлуулсан гэдэг. Дагина шиг гоё төрж, дуу бүжигт авьяастай 7 эгч дүүг хүмүүс "Ажи Лхам" гэж нэрлэх болжээ. "Ажи Лхам" гэдэг нь тэнгэрийн дагина гэсэн утгатай, сүүлээр нь Түвд шигийг ч "Ажи Лхам" гэж нэрлэх болжээ. Түвд ший манай тооллоос өмнө 600 гаруй жилийн өмнө үүсэлтэй байдгаар Бээжин шийгээс бас 400 гаруй жил эрт байж, Түвдийн соёлын "амь чулуужмал" хэмээн нэрлэгджээ.
"Тэнгэрийн дагина эгч дүүгийн" хэмээн нэрлэгдсэн Түвд ший нь олон нийтийн хамгаалалтаар, Түвдийн нутагт гэрэл гялбаагаа цацруулсаар байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |