|
|
||
Түвдийн Шаньнань нутгийн Чү Сон сяньд нийтийн тооллын 15 дугаар зуунд баригдсан Лагарита вангийн ордон бий. Энэ ордон бол Түвдийн вангийн удмын Лагарита хэмээгч вангийн амьдран сууж, ахуй төр, шашны үйл хэргээ эрхлэн хөтөлдөг байсан газар байсан юм. Ордны барилгыг Түвдийн уламжлалт барилгын загвар хийцээр барьжээ. Хятадын Төрийн зөвлөл 2001 онд энэ ордонг Үндэсний зэрэглэлийн түүхийн дурсгалт газар болгон тогтоосон билээ. Олон арван жил эзгүй, цас бороонд элэгдэж нурах дөхсөн Лагарита ордонг 2010 онд Хятадын засгийн газраас 20 сая юань зарцуулж сэргээн засварласан юм. Өнөө Лагарита ордон урьдын адил сүр жавхлантай сүндэрлэж байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |