• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шинэ барга баруун хошуунд "Хараа оруулах" аян эхэллээ

CRI       (GMT+08:00) 2015-08-11 15:32:33

ӨМӨЗО-ны Цаожьү тусгай мэргэжлийн нүдний эмнэлэг "Гэрэл гэгээ оруулах аялал" уриан доор олон нийтэд харааны оношилгоо, эмчилгээ, мэс заслын үйлчилгээ үзүүлэх аян хийж байгаа билээ. Тус аян энэ сард Хөлөнбуйрын Шинэ барга баруун хошуу дахь амьдралын боломж нөхцөл тааруу өвчтөнүүдэд нүдний оношилгоо хийлээ. Оношилгоонд нүдний хүүхэн хараанд нь үүл буусан 43 өвчтөн хамрагдсанаас тавд нь мэс засал хийж, хорвоог харах нүдтэй болголоо.

Энэ удаагийн үйл ажиллагааг ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойг угтаж, нийтийн нүдний эрүүл мэндийг хамгаалахын төлөө зохион байгуулж байна. Шинэ барга баруун хошууны Улаан загалмайн нийгэмлэг, Ядуу иргэдийг тэтгэх сан, ӨМ-ын сайн дурын үйлсийг ахиулах нийгэмлэг, ӨМӨЗО-ны эдийн засгийн танхим, Хүний нөөц, нийгмийн халамжийн танхим, Эрүүл хамгаалал, гэр бүл төлөвлөлтийн хороо болон Цаожьү тусгай мэргэжлийн нүдний эмнэлэгэтэй хамтран 2015-2017 он дуустал бүх ӨМ орны 10 мянган иргэнд хараа оруулах мэс засал хийж, хорвоог харах нүдтэй болгохыг зорьж байна. Саруул, Цэнгэл

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе