• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Японы түрэмгийллийг эсэргүүцсэн дайны сэдэвт үзэсгэлэн олны анхаарлыг татав

CRI       (GMT+08:00) 2015-08-12 16:19:13

Хятадын АЧА-ын Улс төрийн ерөнхий газраас зохион байгуулсан "бат тулгуур- ХКН болон түүний удирдсан ардын армийн Японы түрэмгийллийг эсэргүүцсэн гол утга агуулга бүхий үзэсгэлэн" нээгдсэнээс хойших сар шахмын хугацаанд давхардсан тоогоор 10 мянга гаруй хүн үзэсгэлэнтэй танилцсан байна.

Хятадын ард түмний хувьсгалын дайны музейн орлогч захирал Чи Жунлян хэлэхдээ: Өргөн олон үзэгч ирж манай үзэсгэлэнтэй танилцахыг бид хүсэн хүлээж байна. Бид Улс орон, насны хэмжээ, баг хамт олон гэж ялгалгүйгээр хүлээн авах болно. Энэ удаагийн үзэсгэлэнд тус музейн бүх тайлбарлагч оролцож байгаа бөгөөд халуун сэтгэлт мэргэжилтэн нар ч үзэсгэлэнгийн төлөвлөлт, тайлбарлах ажилд оролцож байна. Өнөөдрийн байдлаар ирсэн үзэгчдээс мянга гаруй нь сэтгэгдэл бичиж үлдээсэн гэжээ.

Үзэсгэлэн голдуу "Нийт үндэстнээрээ түрэмгийллийн эсрэг тэмцсэн туг далбааг өндөр мандуулъя", "Наймдугаар замын цэрэг, шинэ дөрөвдүгээр армийн дайнд оролцон дайсны ар талд дайны талбар нээсэн", "Дайсны ар талын дайны талбар яваандаа түрэмгийллийг эсэргүүцэх дайны гол талбар болсон" зэрэг 5 хэсгээс бүрджээ. 2000 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий үзэсгэлэнгийн тэнхимд гэрэл зураг, зураг, үсэг, зурмал зураг зэрэг 422 зүйлийн эд юмсыг дэлгэж, 515 ширхэг төрөл бүрийн бодис буюу архив, нэгдүгээр зэрэглэлийн 42 соёлын үнэт зүйлийг тавьжээ. Үүнээс 33 нь анх удаа үзэсгэлэнд дэлгэгдсэн болно.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе