|
|
||
Торгоны замын эдийн засгийн бүсийн Алтай бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын чуулган 11-ний өдөр Шинжааны Өрөмч хотноо боллоо.
"Хамтын гэр орон, хамтын аз боломж " гэх уриан дор болж буй уг чуулган нь Хятад, Монгол, Орос, Казахстан зэрэг Алтай уулын ар өвөр бүсийн хамтын ажиллагааг өргөжүүлж, үндсэн дамнасан бүс нутгийн эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хамтдаа урагшлуулж, тухайн бүс нутгийн ард түмэнд үр өгөөж хүртээхийг зорьжээ.
Тус чуулганд Хятад, Монгол, Орос, Казахстан дөрвөн орны улс төрчид ба эрдэмтэн судлаач нар тухайн бүс нутгийн аялал жуулчлал, уул уурхай, интернетийн технологи, цахим худалдаа, эко хүнс, боловсрол, эм эмнэлэг зэрэг салбарт санал бодлоо солилцсоны эцэст нийт 10 хамтын ажиллагааны төсөл байгуулжээ.
Сүүлийн жилүүдэд Хятад, Монгол, Орос, Казахстан 4 орны стратегийн хамтын ажиллагааны харилцаа гүнзгийрэхийг дагалдан харилцан ойлголцол итгэлцэл нэмэгдэж, бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг талуудын санал нэгтэй дэмжсээр иржээ. Энэ удаагийн чуулганы хөтөлбөрт гол сэдэвт чуулганаас гадна "Алтай уулын хил дамнасан аялал жуулчлалын хамтын ажиллагааны дээд форум" "Торгоны замын эрүүл мэндийн форум- Казахстаны эм эмчилгээний хөгжлийн олон улсын анхдугаар симпозиум" зэрэг салбар форумууд болж, Алтай уулын эргэн тойрны эдийн засгийн бүсийн хамтын ажиллагааг шат өгсүүлэхийг зорьжээ. \Хуар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |