• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ОУВС Хятадын валютын шинэ арга бодлогыг сайшаав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-08-12 16:28:55

Хятадын Ардын Банк юанийн ам доллартой харьцах ханшийг зохицуулах шинэ арга бодлого хэрэгжүүлэх болсныг Олон улсын валютын сан сайшааж байгаагаа 11-нд мэдэгдлээ. Хятад улс юанийн ханшийн механизмд зах зээлийн журмыг баримтлах нь зүйтэй гэж ОУВС үзсэн байна.   

ОУВС-гаас гаргасан мэдэгдэлд, эдийн засгийн эрхлэлтийнхээ явцад зах зээлээр шийдвэрлэх үүрэг гүйцэтгүүлэхээр Хятад улс зориг шийдэхийн зэрэгцээ олон улсын банк санхүүгийн зах зээлд үтэр түргэн нэгдэж байна. Энэхүү явцад юанийн ханшийн уян хатан чанарыг нэмэгдүүлэх нь Хятад улсын хувьд маш чухал юм гэжээ.   

Юанийг ОУВС-гийн зээлдэх эрхийн баталгаанд хамруулах тухай хяналт шалгалтын ажлын тухай ОУВС тэмдэглэхдээ, Хятад улсын валютын ханшийн өөрчлөлт нь ОУВС-гийн зээлдэх тусгай эрхийн баталгаа олгох стандарт баримжаатай шууд холбоогүй. Гэвч юанийг зээлдэх эрхийн баталгаанд хамруулбал зээлдэх эрхийн баталгааны механизмд ашигтай юм гэжээ.\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе