• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын төв банк: Юанийг тогтвортой байлгах чадвартай

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-08-13 16:14:46

Хятадын Ардын Банкны ерөнхийлөгчийн туслах Жан Шяохүй 13-ны өдөр Бээжинд хэвлэл мэдээллийнхэнд мэдэгдэхдээ: Гадаад дотоодын эдийн засаг банк санхүүгийн байдлаас харахад одоохондоо юаний ханш үргэлжлэн унах үндэс суурь байхгүй, төв банк юанийг зүй ёсны тэнцвэртэй төвшинд үндсэндээ тогтвортой байлгах чадвартай гэжээ.

Үүний учрыг Жан Шяохүй таван талаас тодорхойлжээ. Тухайлбал:

Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд нэлээд өндөр, эхний хагаст 7 хувиар өссөн. Дэлхийн бусад улс оронтой харьцуулбал мөн нилээд түргэн нэмэгдлийн хурдтай байгаа бөгөөд сүүлийн үед эдийн засгийн гол гол үзүүлэлт тогтворжин сайжирч, нааштай хувирлалт гарч байна. Хоёрдугаарт: Хятадын байнгын төслүүд урт хугацаанд ашигтай ажиллаж байгаа. Энэ оны эхний 7 сарын барааны худалдааны ашиг 305 тэрбум 200 сая ам. долларт хүрчээ. Гуравдугаарт: сүүлийн жилүүдэд юанийг олон улсын болгох болон банк санхүүгийн зах зээлийг гадаадад нээлттэй болгох нь түргэдэж, гадаадынханд юань улмаар шаардагдах болж байна. Дөрөвдүгээрт: Америкийн холбооны бэлтгэл комисс хүүг нэмнэ гэж зах зээл төсөөлж байгаа учраас ам.доллар урт хугацаанд үнэ хүрч байна. Зах зээл энэ явцад давалгаалах боловч зохих хугацааны дараа ухаалаг төсөөлөл гаргана гэдэгт итгэж байна. Тавд: Хятадын гадаад валютын нөөц хангалттай, санхүүгийн байдал маш сайн, банк санхүүгийн тогтолцоо эрүүл тогтвортой байгаа нь юаний ханш тогтвортой байхад ашигтай тулгуур болж байгаа зэрэг болно. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе