• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Монгол төгрөгийн бэлэн мөнгө солилцох анхны үйлчилгээ нэвтэрлээ

CRI       (GMT+08:00) 2015-08-14 09:56:02

Монгол улсын валют- төгрөгийн бэлэн мөнгөний солилцооны үйлчилгээг Чайна банкны Өвөр Монголын Эрээн хотын салбар банканд нээв. Ингэснээр Хятадын дотоодод Монгол улсын валютын бэлэн мөнгийг сольж ашиглах анхны үйлчилгээ албан ёсоор нээгдлээ.

Чайна банкны Эрээн хотын салбар банкны ажилтан хэлэхдээ, энэхүү үйлчилгээг эхлүүлсэнээр, Хятад Монгол хоёр орны хэрэглэгчид аль нь ч хүчинтэй баримт бичгээрээ Монгол улсын валютын бэлэн мөнгө солилцох тусгай байгууллагаас төгрөгөөр юань сольж болох буюу юаниар төгрөг сольж болно гэлээ.

Олон талын хүчин зүйлээс шалтгаалж, Хятад улс Монголын валютын худалдааны төлбөр тооцоо, бэлэн мөнгө солилцох зэрэг салбарт ахиц хийгдээгүй байсан юм. "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтын дагуу, Хятадаас Монгол улсад нэвтэрсэн хамгийн том хуурай замын боомт, улсаас нээлттэй хөгжүүлж буй чухал практик бүсийн хувьд Эрээн хотын банк санхүүгийн байгууллага идэвхтэйгээр дээд шатны байгууллагадаа өргөдөл гаргаж, тус үйлчилгээг нээсэн байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе