• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Японы эсрэг дайны ялалтад зориулсан үзэсгэлэн Үндэсний номын санд нээгдэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-08-14 15:25:15

Хятадын ард түмний Японыг эсэргүүцсэн дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Хятадын Үндэсний төв номын сан 14-нөөс эхлэн "Балрашгүй цагаан хэрэм" нэртэй дайны түүхэн сурвалж бичгийн үзэсгэлэнг зохион байгуулж байна.

Тус үзэсгэлэн Японыг эсэргүүцсэн дайны үеийн түүхэн сурвалж бичиг материалуудыг дэлгэн үзүүлж, дайны эсрэг зориг санааг бадраан, түүхэн гавьяа байгуулсан баатарлаг хүмүүсийн алдрыг дуурсгах зорилготой. Түүхийн үнэнийг баримттай дэлгэн үзүүлж байгаа тус үзэсгэлэн "Дүрэлзэн ассан дайны гал ", "Яс махаараа бүтээсэн Цагаан хэрэм", "Японыг эсэргүүцэх дайны ухамсар", "Өнгөрснөөс сургамж авч, ирээдүйгээ алслан харах" гэсэн сэдэвтэй таван хэсгээс бүрджээ. Түүхийн шинэ баримт бичгүүд, өдрийн тэмдэглэл, гар тэмдэглэл, сонин сэтгүүл, ном, гэрэл зураг, дуу болон дүрс бичлэг зэрэг төрөл бүрийн хэлбэртэй 12500 гаруй ховор нандин сурвалжуудыг үзэгчдэд дэлгэн үзүүлж байгаа юм.

Үзэсгэлэнгийн нээлтийн өдөр "Токиогийн шүүхийн материалууд"-ыг ч Үндэсний номын сан нээлттэй үзүүлэхээр боллоо.

Үзэсгэлэн 9-р сарын 20-н болтол үргэлжлэх бөгөөд Үндэсний номын сангийн сайт болон Иргэн улсын үеийн сурвалж бичгийг хамгаалах сайтад онлайнаар сонирхож болно.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе