|
|
||
Хятадын Зүүн Хойд Азийн 10-р яармагийн хэвлэлийн бага хурлаас мэдээлснээр, 2014 оны эцэс хүртэлх байдлаар Зүүн Хойд Азийн яармагийг зохион байгуулсан 9 жилийн хугацаанд Гирин мужийн аж үйлдвэрийн хуучин баазын хөрөнгө оруулалт татсан хэмжээ 1 триллион гаруй юаньд хүрчээ. Нийт хөрөнгө оруулалтын 90 хувь нь амжилттай хэрэгжиж, аж үйлдвэрийн хуучин баазын хөгжлийг үр ашигтай ахиулсан байна.
Хятадын худалдааны яам, Хөгжил өөрчлөлтийн үндэсний хороо, Гирин мужийн захиргааны хамтран зохион байгуулдаг Зүүн Хойд Азийн яармаг бол Хятад, Монгол, Орос, Өмнөд болон Хойд Солонгос, Япон зэрэг зүүн хойд Азийн зургаан орныг нэгтгэсэн олон улсын шинж чанартай яармаг юм.
Үүнээс өмнө болсон 9 удаагийн яармагт дэлхийн 130 гаруй улс орон, бүс нутгийн 520 мянган бизнесмен оролцсоноос 806 нь дэлхийн Топ 500 хүчирхэг компани, үндэстэн дамнасан компаниуд байсан юм.
Зүүн Хойд Азийн 10-р яармагийн гүйцэтгэх зөвлөлийн дарга Чэн Вйегэний танилцуулснаар, энэ удаагийн яармаг 9-р сарын 1-нээс 6-ны өдрүүдэд Чан Чүнь хотод болж, Зүүн хойд Ази тэрчлэн дэлхийн бусад орнуудын засгийн газрын тэргүүн, худалдааны салбарын удирдагч нарыг урин оролцуулах болно. Мөн яриа хэлцлээр дамжин нийтлэг ойлголтод хүрч Хятад болон эргэн тойрны орнуудын дэд бүтцээр түншлэх явцыг ахиулах болно гэжээ. \Э.Г\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |