|
|
||
ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин 15-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж хэлэхдээ, Ясукуни хийд бол Японы милитаризмын гадаадад явуулсан түрэмгийлэх дайны зориг санааны багаж хэрэгсэл, бэлэг тэмдэг юм. 8-р сарын 15 бол Японы милитаристуудын нөхцөлгүйгээр бууж өгөхөө зарласан өдөр. Японы зарим удирдагчид энэ өдрийг сонгож, дэлхийн хоёрдугаар дайны А зэрэглэлийн дайны ялтныг тахиж, түрэмгий дайныг сайшаасан Ясукуни хийдэд мөргөл хийж байгаа нь Япон түүхийн асуудлаар буруу байр суурьтай байгааг дахин батлан харуулж байна. Хятад улс үүнийг эрс эсэргүүцэж байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Япон түрэмгийллийн түүхэндээ зөв хандаж, гүнзгий ухаарч, милитаризмтай зааг шугамаа ялгавал сая түүхийн дараасыг хөнгөлөх боломжтой бөгөөд ирээдүйдээ жинхэнэ хандаж чадна гэжээ.
Япон түүхийн асуудлаар Хятад улс болон олон улсын нийгэмлэгт хийсэн төв чанга байр суурь болон амлалаа бодит үйл ажиллагаагаар харуулж, холбогдох асуудлыг зүй зохистой шийдвэрлэж, Азийн хөрш орон болон олон улсын хамтын нийгэмлэгийн итгэлийг үнэнхүү олохыг бид шаардаж байна гэж Хуа Чүнь-Ин хэлэв. \Сарантуяа\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |