• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын олон нутаг Японы эсрэг дайны ялалтын 70 жилийг тэмдэглэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-08-15 17:57:14

8-р сарын 15-ны өдөр бол Япон дайнд ялагдаж бууж өгөхөө зарлан, Хятадын ард түмний Японыг эсэргүүцэх дайны ялалт болон дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойн дурсгалт өдөр юм. Хятадын олон газар, төрөл бүрийн хэлбэрээр энэ өдрийг дурсан өнгөрүүлж байна.

15-ны үдээс өмнө энх тайвныг хүсэгч гадаад дотоодын хүмүүс Наньжинд энхийн цуглаан зохиожээ.

Мөн өдөр Харбиний холын дүүрэгт Хятадын түрэмгийлсэн Японы цэргийн 731-р армийн ялын гэрчийн музей албан ёсоор ашиглалтад орж, бүх талаар нээлттэй болов.

Түүнчлэн 15-ны өдөр Хүнань, Шаньдүн, Жилинь зэрэг газрын иргэд төрөл бүрийн арга хэлбэрээр Японыг эсэргүүцэх дайны ялалтыг тэмдэглэсэн байна. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе