• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ОУВС юанийн ханш илүү уян хатан болно гэж найдаж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-08-15 18:00:09

Олон Улсын Валютын Сангийн албан тушаалтан 14-нд Вашингтон хотноо үг хэлэхдээ, "Сүүлийн өдрүүдэд ам доллартой харьцах юанийн ханш буурсан ч ОУВС юанийн ханш дахин доогуур үнэлэгдэхгүй гэж үзэж байна. Юанийн ханш ирэх гурван жилд илүү уян хатан байна гэж найдаж байна" гэлээ.

ОУВС-ийн Ази Номхон далайн бүсийг хариуцсан орлогч захирал Маркус Род 14-нд хэлэхдээ, "Хятад улс олон улсын банк санхүүгийн зах зээлд нөлөөтэй оролцох болсныг дагаад валютын чөлөөт хэлбэлзэлтэй механизм бий болох нь улам чухал боллоо" гэжээ.

Тэрээр бас, ОУВС-ийн тооцооллоор ам доллартой харьцах юанийн ханш 2005 оноос хойш 30 хувиар өссөн. Энэ нь юанийн энэ долоо хоногт унасан ханшаас хол дээгүүр тоо юм гэжээ. \Э.Г\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе