• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Японы дайны гэмт хэрэгтний наманчлалын тэмдэглэл" үзэгчидтэй золгов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-08-16 16:49:59

17-ноос "Японы дайны гэмт хэрэгтний наманчлалын тэмдэглэл" хэмээх таван бүлэгт баримтат киног Төв телевизийн 10-р сувгаар нэвтрүүлэх болно. Уг баримтат кинонд өнгөрсөн зууны 50-аад онд Хятадын засгийн газраас Японы дайны гэмт хэрэгтнийг баривчлан шүүсэн түүхэн үйл хэргээр шижим болгож, дайны эдгээр гэмт хэрэгтэн улсдаа буцасны дараах учрал тохиолыг эрэн сурвалжилж, Японы нийгэм нийт даяараа түрэмгийллийн түүхээ эргэн санах, түрэмгийлэлийн гэмт ажиллагаанаасаа сургамж авах дургүй байдаг үндэс шалтгааныг хайн сүвэгчилсэн байна.

Өнгөрсөн зууны 50-аад онд Хятадын Фү Сүнь, Тай Юань хэмээх хоёр газарт Японы дайны 1109 гэмт хэрэгтнийг баривчлан хорьсон байна. 1956 онд Хятадын цэрэг дайны тусгай шүүхээс онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн Японы дайны 45 ялтныг шүүн шийтгэж, 1017 ялтныг гомдлоос хэлтрүүлж, улст нь буцаасан байна. Хятадад баривчлагдан хоригдож, шүүгдэн шийтгэгдсэн Японы дайны бүх гэмт хэрэгтэн бүгд өөрийн гэмт ажиллагаагаа хүлээн зөвшөөрсөн юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе