• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Японы Бактериологийн дайны гэмт хэргийн үзэсгэлэн Токиод эхэллээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-08-17 11:28:05

Хятадыг түрэмгийлсэн япон цэргийн хорт хийн дайн, бактериологийн дайн түүнчлэн үлдэж хоцорсон химийн зэвсгийн хор хөнөөлийг харуулсан фото зургийн үзэсгэлэн саяхан Японы Токио хотноо нээгдэв.

Уг үзэсгэлэнг Хятадын хүний эрхийн хөгжлийн сан ба Японы олон нийтийн байгууллага хамтран зохион байгуулжээ. Үзэсгэлэн "Хорт хийн болон бактериологийн дайнд хордсон хүмүүсийн ирээдүйн хөгжилд анхаарал хандуулъя" гэсэн гол уриан дор явагдав. Үзэсгэлэнд 405 фото зургаар Хятадыг түрэмгийлсэн япон цэрэг био химийн зэвсэг их хэмжээгээр судлан үйлдвэрлэж, амьд хүнээр туршилт хийсэн харгис ажиллагаа, мөн японы түрэмгий цэргийн үлдээсэн химийн зэвсгээс болж арьс мах нь илжирч, бие сэтгэлийн хал зовлонг ихээр амсаж буй Хятадын ард түмний байдлыг харуулав.

Үзэсгэлэнг сонирхсон Японы иргэд, үүгээр дамжуулж бид олон юмыг мэдэж ойлголоо. Этгээд, түүхэн үнэн мөн байдлыг хүмүүст ойлгуулах ёстой гэв. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе