• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Тяньжиний гашуудлын арга хэмжээ өндөрлөв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-08-18 10:46:27

Тяньжинь хотын гарамд 8-р сарын 12-нд болсон онц ноцтой галын аюул, дэлбэрэлтийн осолд амиа алдагсдад хүндэтгэл үзүүлж гашуудах арга хэмжээ өнөөдөр Тяньжиньд боллоо.

Тус арга хэмжээ 18-ны өдрийн өглөө 9 цагаас эхэлж, Тяньжинь хотын гол гол удирдагч, нийгмийн олон салбарын төлөөлөгчид 300 гаруй хүн оролцжээ. Тяньжинь хотноо гашуудлын 7 цэг байгуулсан байна.

9 цагийн үеэр, Тяньжинь гармын дэлбэрэлтийн газар гашуудлын арга хэмжээ зохион, аврах ажиллагаанд оролцож буй офицер дайчид, цагдаа нар чимээгүй зогсож, осолд амиа алдсан дайчид, ард иргэдэд гашуудал илэрхийллээ.

Гашуудлын талбайд зэвсэгт цагдаа, галаас хамгаалах дайчид, сайн дурынхан болон нас барагсдын ар гэрийнхэн хэдэн зуун хүн гашуудлын цагаан удвал цэцэг гартаа барьж, осолд нас барагсдыг дурсан гашуудах хэрэмд хүрч, гашуудал илэрхийлэв.

Гашуудлын арга хэмжээ саяхан өндөрлөлөө. \Сарантуяа\


Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе