|
|
||
Хятадын Даатгалын нийгэмлэгийн 17-ний өдрийн мэдээгээр, 2015 оны эхний хагаст Хятадын интернетээр борлуулсан даатгалын орлого 81 тэрбум 600 сая юаньд хүрч, өнгөрсөн жилийнхээс 2.6 дахин нэмэгдэж, тус салбарын нийт даатгалын 4.7%-г эзэлжээ. Энэ нь мөн өнгөрсөн жилийн интернет даатгалын бүтэн жилийн орлоготой тэнцэж байна.
Хятадын Даатгалын нийгэмлэг 17-ний өдөр Бээжинд хэвлэлийн бага хурал хийлгэж, 2014 оны интернет сүлжээний даатгалын салбарын хөгжлийн тайлан нийтэлсэн байна. Интернет сүлжээний даатгал Хятадын даатгалын орлогыг нэмэгдүүлэх чухал хөдөлгөх хүчин болсон гэжээ.
Хятадын Даатгалын нийгэмлэгийн мэдээгээр, энэ оны эхний хагаст интернет сүлжээгээр борлуулсан даатгалын бүтээгдэхүүнд эд хөрөнгийн даатгалын орлого 36 тэрбум 320 сая юаньд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 69%-р нэмэгдэж, эд хөрөнгийн даатгалын нийт орлогын 8.5%-г эзэллээ. Амь насны даатгалын орлого 45 тэрбум 280 сая юаньд хүрч, анх удаагаа эд хөрөнгийн даатгалын хэмжээг ардаа орхиж, интернет даатгалын орлогын өсөлтөд үзүүлсэн хувь нэмэр нь 70 гаруй хувьд хүрчээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |