|
|
||
Шиньжааны Хорогосын онцгой бүсээс өнөөдөр сэтгүүлчийн мэдээлснээр: Энэ оны эхний 6 сард эдийн засгийн унах дарамт ихэссэн нөхцөлд тус эдийн засгийн онцгой бүсийн гадаад худалдаа өнгөрсөн оны мөн үеийнхээс 30%-р нэмэгдлээ.
Шиньжааны Хоргос хотын намын хорооны байнгын гишүүн, ухуулах хэлтсийн дарга Цао Жянь хэлэхдээ: Энэ оны эхний 6-сард Хоргосын онцгой бүс 20 төрлийн 92 арга хэмжээ авч, эдийн засгийн уналтын дарамтад идэвхтэй хандаж, хөрөнгө оруулалтын нөхцөлөө сайжруулан, боомтын бараа нэвтрүүлэх чадлыг нэмэгдүүлсэн, худалдаачин урьж, аж үйлдвэрийн бүтцийг шинжлэх ухаанчаар байршуулсан байна. Нэг бүс нэг замын байгуулалт гүнзгийрч, улс орны хөнгөлөлттэй бодлогын дэмжлэгээр аж ахуйн нэгжийн идэвхжлийг дайчлан, эхний хагас жилд 156 аж ахуйн нэгж шинээр бүртгүүлж, 1 тэрбум 120 сая юанийн хөрөнгө татаж, өсөлтийн хэмжээ нь 216.1%-р нэмэгджээ. /Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |