• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Кайлас уул дахь мөргөлчдийн аялал

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-08-20 15:41:14

Түвдийн Али нутгийн Пүран сянь дахь Кайлас уул бол Гандис нурууны ноён оргил бөгөөд олон шашины ариун дагшин орон гэгддэг.

Манай сурвалжлагч 7-р сарын сүүлчээр Пүран сяньд очиж ажиллахдаа Энэтхэгийн мөргөлчдийн багийнхантай таарчээ. 41 хүний бүрэлдэхүүнтэй энэ баг бол Энэтхэгийн албаны талаас зохион байгуулсан мөргөлийн аяллын 9 дэх баг юм. Мөргөлчдийг Свами Натен ахалж байлаа. Түүний танилцуулснаар, мөргөлчдийн багийн гишүүдийн олонх нь анх удаа Түвдэд ирж байгаа аж. Гэвч мөргөлийн аялалд гаршсан хоёр мөргөлчин бас энэ багт явж байгаа аж. Тэд бол Энэтхэгийн Гүжаратаас ирсэн Бавсар Парешкумар Жаянтилал, Бүпендра Пражапати нар юм. 2004 оноос өнөөг хүртэл, Бавсар Парешкумар Жаянтилал энд нийтдээ 14 удаа иржээ. Харин Бүпендра Пражапатины хувьд 12 удаа иржээ.

Алигийн Гадаад харилцааны албын дэд дарга Дүнжү хэлэхдээ, "Энэтхэгийн мөргөлчид зэрэг дотоод гадаадын жуулчид энэ нутагт ирж мөргөл үйлдэж байгаа нь орон нутгийн хэрэглээг идэвхжүүлж байгаа төдийгүй иргэдийн орлогыг нэмэгдүүлж, Пүран, Али тэрчлэн Түвд нутгийг улам өргөн дэлгэр сурталчлан таниулж байгаа юм" гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе