• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Нэг бүс нэг зам" дагуух хөрөнгө оруулалт 29.5% өсөв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-08-20 11:01:55

19-нд Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Шэн Даняны танилцуулснаар: Энэ оны эхний 7 сард Хятадын аж ахуйн нэгж "Нэг бүс нэг зам" дагуух 48 улс дахь шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 8 тэрбум 590 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 29.5% өсжээ. Үүнд голдуу Сингапур, Индонез, Лаос, Орос, Казахстан, Тайланд зэрэг оронд хөрөнгө оруулж байна.

Хятадын гадаад худалдааны хувьд оны эхний 7 сард "Нэг бүс нэг зам" дагуу орнуудад экспортолсон хэмжээ хурдтай өсөж, Энэтхэг, Тайланд, Вьетнам зэрэг оронд экспортолсон хэмжээ 9.8%, 16.3%, 12.5%-иар тус тус өсөв. Мөн "нэг бүс нэг зам" дагуух 60-аад оронтой байгуулсан 1786 гэрээт төслийн нийт хэмжээ 49 тэрбум 440 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 39.6 % өсжээ.
\Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе