• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Баяннуурт Хятад Монголын соёлын наадам болж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-08-20 18:04:35

ӨМӨЗО-ны Баяннуур хотын Урадын дундад хошууны Хятад Монголын олон улсын 2-р наадам, Хятад Монголын 4-дэх удаагийн соёлын өдөрлөг болон Урадын дундад хошуу байгуулагдсан 65 жилийн ойн наадам 8-р сарын 18-ны өдөр Урадын дундад хошууны төв суурин Халиутад өвтэгш жавхлантай нээгдлээ.

Нэг долоон хоног үргэлжлэх уг наадмаар хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур харвалт, шагай тоглоом, шатар, морин бөмбөг, тэмээн бөмбөг зэрэг үндэстний уламжлалт спортын тэмцээнээс гадна бас 5 хүний хөл бөмбөгөн тэмцээн, волейбол тоглох, ширээний теннис тоглох зэрэг уралдаан тэмцээн өрнүүлж, нийт 700 гаруй тамирчин оролцож байна. Үүнд Монгол улсаас 76 тамирчин ур авьяас, эрч хүчээ сорьсон бол Монголын нэрт хамтлаг дуучид, бүжигчид нийт 90 уран сайханч хүлэлцэн ирж, уран сайхны концерт тоглолтыг хөгжөөжээ. Харанга хамтлаг, зууны манлай дуучин Б.Сарантуяа, дуучин Ноён Бондгор, Цэлмүүн, Honey Moon зэрэг хамтлаг дуучид бүжигчид болон Урадын өмнөд хошууны Улаанмөчир чуулгын уран сайханчдын хамтын тоглолт 7 өдөр үргэлжлэх болно.

Хятад Монгол хоёр орон 1969 онд дипломат харилцаа тогтоож, энэ 60 жилийн турш Баяннуур хот нь Монгол улстай Ганц мод, Гашуун сухайт хоёр боомтоор хэлхээ холбоогоо эрчимжүүлэн, хоёр талын хамтын ажиллагаагаа бэхжүүлснээр, өнөөдөр болоход хоёр орны харилцаа иж бүрэн стратегийн түвшинд ахихад чухал ач холбогдол үзүүлж байна.

ӨМ-ын Баяннуур нутгийн Монголчууд, Монгол улсын Өмнө говь аймгийн монголчуудтай зан иргэншил, соёл уламжлал зэрэг олон талаар ижил төсөөтэй байдаг. Өмнө говь аймаг эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн байгуулалт, үйлдвэрлэл үйлчилгээний чадавх, иргэдийн амьжиргааны төвшин зэрэг талаар Монголдоо тэргүүлэх хөгжилтэй аймаг болсон нь Баяннуур хоттой харилцаа тогтоон хамтран ажилласантай нягт холбоотой байх нь дамжиггүй.


(ӨМ-ын Талын дуу хоолой радиогийн сэтгүүлч Цэцэнбат, Тана)

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе