• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бээжингийн цэргийн парадад Монголын цэрэг дайчид оролцоно

CRI       (GMT+08:00) 2015-08-20 17:38:17

Хятадын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг дайны ялалтын 70 жилд зориулсан цэргийн парад Бээжин хотын Тянь Аньмэний талбайд 9-р сарын 3-нд болно. Энэхүү парадад Монгол улсын цэрэг дайчид оролцоно гэж МУ-ын Батлан Хамгаалах Яамны Стратегийн Бодлого Төлөвлөлтийн Газрын дарга, Ой тэмдэглэх БХА-ын Ажлын хэсгийн дарга хурандаа Гүрсэдийн Сайнханбаяр, Ой Зохион байгуулах БХЯ-ны Ажлын хэсгийн дарга Г.Сайнханбаяр Хятадын Олон Улсын Радиогийн Улаанбаатарт суугаа сурвалжлагчид ярилцлага өгөхдөө илэрхийлэв.

Г.Сайнханбаяр хэлэхдээ, "Монголын дайчид олон орны цэрэг дайчидтай хамт жагсаалд амжилттай оролцож, өөрсдийн ур чадвараа харуулж чадна гэдэгт итгэж байна" гэж хэлсэн юм. Тэрээр ойн баярын ач холбогдол, Монгол, Хятад хоёр орны армийн солилцоо, хамтын ажиллагааны тухай асуудлаар манай сурвалжлагчийн асуултад дэлгэрэнгүй хариулсан юм. Одоо та бүхэн ярилцлагыг хүлээн авч сонсоно уу. \ХОУРадиогийн сурвалжлагч М.Цэцэн\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе