• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БНАСАУ-ын арми дайны бэлэн байдалд оров

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-08-21 11:45:04

Солонгосын төв цахилгаан мэдээлэх агентлагийн 21-ний өдөр мэдээлснээр, БНАСАУ-ын дээд удирдагч Ким Жун Ун 20-ний орой Солонгосын Ардын армийн өмнөд фронтын нэгдсэн армид 21-ний өдрийн 17 цагаас бүрэн зэвсэгт байлдааны бэлэн байдалд орж, өмнө фронт дайны байдалд байх зарлиг буулгав.

Мэдээнд дурдсанаар, Америк БНСУ БНАСАУ-ын эсрэг улс төрийн үйл ажиллагаа явуулж, цэргийн өдөөн хатгах ажиллагаа өрнүүлж байгаа нь улс орныг дайны ирмэгт хүргэж байна. 8-р сарын 4-ний өдөр БНСУ мина дэлбэрсэн хэрэг гэгчээр шалтаг болгон БНАСАУ-ын эсрэг сэтгэл зүйн дайны радио нэвтрүүлэг явуулж, БНАСАУ-ын эсрэг хүчнийг дайчлан сөрөг сурталчилгаа хийж байна. Солонгосын эсрэг хийж байгаа сэтгэл зүйн дайн бол улайм цайм түрэмгийллийн үйл ажиллагаа юм. БНАСАУ-ын тогтолцоог эвдэх гэсэн улс төрийн өдөөлт мөн. Ийм учраас Солонгосын ардын армийн ерөнхий штабын газар 20-ны өдөр БНСУ-ын Батлан хамгаалах яамд эцсийн тулган шаардах бичиг илгээж, 48 цагийн дотор сэтгэл зүйн дайны нэвтрүүлгээ зогсоож, бүх хэрэгслээ татах аваачихгүй бол цэрэг дайны хүчтэй арга хэмжээ авах болно гэжээ. БНСУ-ын тал 20-ны үдээс хойш БНАСАУ гал нээсэн гэх зохиомол хэрэг үүсгэж, БНАСАУ-ын нутаг уруу хэдэн арван их бууны сум харвасан байна гэжээ.

Мэдээлэлд тэмдэглэхдээ, Солонгосын хөдөлмөрийн намын төв хорооны цэргийн зөвлөл 20-ны орой яаралтай хуралдаж, нүүрлэж байгаа аюулыг хэрхэн зохицуулах талаар авч хэлэлцлээ. Ким Жун Ун хурлыг даргалсан бөгөөд холбогдох зарлиг буулгаж, өмнө фронтод илгээх командлагчийг томилсон байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе