|
|
||
Намцо нуур Түвдийн Лхас хотоос ас хойшоо Даншюн, Банга сяний хооронд оршдог, хэмжээгээрээ Түвдэд хоёрдугаарт, шорвогоороо бүх Хятадад гуравдугаарт ордог нуур юм. Нуурын өмнө талд сүрлэг Тангула уул сүндэрлэж, хойд болон баруун хойд талд нь өндөр уул нурууд хүрээлэж байдаг. Далайн төвшнөөс 4718 метр өргөгдөж тогтсон энэ нуур 70 километр урт, 30 километр өргөн, 1920 гаруй хавтгай дөрвөлжин километр талбайтай.
Жил бүрийн 7, 8-р сард Түвдэд аялах жуулчдын хөл тасардаггүй бөгөөд энэ үеэр Намцо нуурын ч хамгийн сайхан үзэмжтэй үе тохиодог. Энэ жил түвд тооллын өлзийт хонин жил тохиож байгаа тул газар бүрээс хүрэлцэн ирсэн мөргүүлчин сүсэгтнүүдийн тоо урьд урьдынхаасаа олон болжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |