|
|
||
ХОУР-гийн мэдээ, 8-р сарын 21-ний өдөр "Япон бууж өглөө" сэдэвт Японыг эсэргүүцсэн дайны ялалтын 70 жилд зориулсан үзэсгэлэн Хонконгийн хурал үзэсгэлэнгийн төвд боллоо. Тус үзэсгэлэн Хонконгийн иргэдэд гурав хоног нээлттэй байх болно.
"Япон бууж өглөө" гэдэг энэ нэрийг 1945 оны 8-р сарын 15-ний өдрийн Да Гүнбао сонины тэргүүн нүүрийн мэдээний гарчгаас авсан байна. Үзэсгэлэнд гэрэл зураг, кино, түүхийн дурсгалт зүйлсийг дэлгэн үзүүлжээ. Хятадын үндэсний музей, Зүүн хойдын үрэгдсэн баатруудын дурсгалын ордон, Тай Эржуаны дайны дурсгалын ордон зэрэг байгууллага үзмэрийг хангасан байна. Үзэсгэлэнд Хонконгод анх удаа дэлгэн үзүүлж байгаа дурсгалын эд өлгийн зүйлс ч цөөнгүй байгаа бөгөөд Хонконгод гарч буй Японыг эсэргүүцсэн дайны тухай сэдэвтэй нэлээд том үзэсгэлэн гэдгээрээ онцлог юм.
1941 оны 12-р сарын 8-ны шөнө Япон цэрэг Сувдан эргийг дайрсан даруйдаа мөн Хонконгийг дайрсан юм. 12-р сарын 25-ны өдөр Хонконгийн Английн захиргаа буун өгч, Японд 3 жил 8 сар эзлэгдсэн юм. 1945 онд Япон бууж өгсний дараа тухайн жилийн 9-р сарын 16-ний өдөр Хонконгод суугаа Япон цэрэг албан ёсоор бууж өгсөн юм. /Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |