|
|
||
9-р сарын 3-ны ялалтын өдрийн цэргийн их парад дөхсөөр байна. Агаарын цуваа ангийн командын төвөөс сурвалжлагч мэдээлснээр, тухайн үед хуурай, тэнгис, агаарын гурван армийн нисэх хүчнийхэн сүр жавхлантай бүрэлдэхүүнтэйгээр Тянь Ань Мэний агаараар нисэн өнгөрөх болно. Үүнд 5 их онцлог талыг анхаарууштай гэжээ.
Нэгд, парадад оролцох цар хүрээ, нисэх онгоцны загварын төрөл зүйл урьд урьдынхаас олон. Хоёрт, олон төрлийн шинэ хэлбэрийн зэвсэг тоноглол оролцоно. Энэ удаагийн цэргийн парад цар хүрээгээр өргөн төдийгүй, зарим хуучин загварын нисэх онгоц харагдахгүй болж, харин хүмүүсийн анхаарал сонирхлыг татаж буй шинэ тоноглол цөөнгүй нэмэгдэж, хамгийн сүүлийн үеийн загварын сэрэмжлүүлгийн нисэх онгоц, бөмбөгдөгч онгоц, сөнөөгч нисэх онгоц, тээвэрлэгч дээр суурилсан нисэх онгоц, нисдэг тэрэг зэрэг олон загварын нисэх онгоц тоноглогдсоны дараа анх удаа цэргийн парадад оролцохоор байгаа юм. Гуравт, цаг үеийн онцлогийг илүү харуулсан нислэгийн зохион байгуулалт цоо шинэ бөгөөд сүр гайхамшигтай байх болно. Дөрөвт, утаа гаргах, агаарт далбаа хамгаалах зэрэг хэлбэр ашиглана. Тавд, удирдах боловсон хүчнүүд эгнээг ахлан өмнө нь явна. Зарим генерал цувааны ахлагчийн нисэх онгоцыг хариуцаж, зарим нь нислэгийн цувааны командлагч болж, зарим нь командлах газрын дарга мөртөө нисэх онгоц барьж парадад оролцох болно.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |