• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бээжингийн цэргийн парадад оролцох нь Киргиз Хятадын найрамдлын бэлэг тэмдэг мөн

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-08-22 17:31:07
Киргизийн гадаад хэргийн сайд Ирлан Авдолдаев 21-ний өдөр хэлэхдээ, Киргизийн үндэсний шадар хамгаалах анги Хятадын ард түмний Японыг эсэргүүцэх дайны ялалтын болон фашистын эсрэг дайн ялсны 70 жилийн ойг тэмдэглэх цэрийн парадад оролцох гэж байгаа нь хоёр орны ахан дүүгийн найрамдлын дээд тусгал юм гэжээ.

Тэрээр мөн өдөр Хятадаас Киргизид суугаа элчин сайдын яамны Хятадын ард түмний Японыг эсэргүүцэх дайны ялалтын болон фашистын эсрэг дайн ялсны 70 жилийн ойн холбогдох арга хэмжээнд оролцохдоо, 70 жилийн өмнө зөвлөлтийн ард түмэн болон Хятадын ард түмэн хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хатуу бэрх дайны ялалтын төлөө баярлан уухайлж байсан. Энэ жил дайнд ялагчдын хойч бид өвөг дээдсээ дурсан санагалзаж, тэднийхээ халуун амь бүлээн цусаар сольж авчирсан энх тайвныг хязгааргүй нандигнаж байна. Фашизм болон милитаризмийг эсэргүүцэх дайнд Киргизийн ард түмэн Хятадын ард түмэнтэй мөр зэрэгцэн байлдаж, Хятад Киргизийн ард түмний ялалтын төлөө асар их үнэ өртөг гаргасан юм гэжээ.

Авдолдаев хэлэхдээ, энэ оны 9-р сард Хятадын ард түмний Японыг эсэргүүцэх дайн болон дэлхийн фашистын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ Бээжинд болох гэж байна. Киргиз төлөөлөгчдөө илгээж уг арга хэмжээнд оролцуулах бөгөөд ерөнхийлөгч Алмазбек Атанбаев тухайн үед Хятадад айлчлах болно. Киргизийн үндэсний шадар хамгаалах анги Тяньаньмэний талбайд болох цэргийн парадад оролцох болно гэжээ. /Баатар /

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе