• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шиньжааны хөдөө аж ахуйн үзэсгэлэн болж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-08-24 17:02:45

Хятадын ШУӨЗО-ны олон улсын хөдөө аж ахуйн үзэсгэлэн болон орчин үеийн хөдөө аж ахуйн ухаалаг тоног төхөөрөмж, үр, эм, химийн бордооны яармаг 8-р сарын 23-нд Үрэмч хотод хаалтаа хийжээ.   

Өнгөрсөн жилүүдийн үзэсгэлэн яармагтай харьцуулахад, энэ удаагийн үзэсгэлэнд "шинжлэх ухаан, техник"-ийн хүчин зүйл илүүтэй байлаа. Энэ удаад нисэгчгүй нисдэг тэрэг зэрэг хөдөө аж ахуйн салбарын дээд шинэ техникийн тоног төхөөрөмж, "Internet of things" буюу интернет дээр суурилсан ухаалаг эд хэрэгсэл, орчин цагийн хөдөө аж ахуйн мэдээ мэдээллийн систем, хэмнэлттэй усжуулалт, хөдөө аж ахуйн нисэх онгоц, эм бэлдмэл, хөдөө аж ахуйн зориулалттай гэрэлтүүлэг, бордоо, үр зэргийн хамгийн сүүлийн үеийн техник, бүтээгдэхүүнийг дэлгэсэн байна.

Хятадын хөдөө аж ахуйн хамгийн том үзэсгэлэн яармаг болохын хувьд Шиньжааны хөдөө аж ахуйн үзэсгэлэн нь нэгэнт Хятад улс гадаадтай хөдөө аж ахуйн салбарт хамтарч ажиллах чухал "цонх" болсон төдийгүй, төв Ази болон дотоодын бусад газар нутаг хооронд хэлхээ холбоо тогтоох чухал тавцан болсон байна. Уг үзэсгэлэнг зохион байгуулсан 14 жилийн туршид дэлхийн 33 улс орон, бүс нутаг болон дотоодын олон муж хотуудын 10 мянга гаруй аж ахуйн нэгж оролцож, танилцах хүний тоо ч жил бүр нэмэгдэж, дунджаар жилд давхацсан тоогоор 50 мянгад хүрээд байна.  

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе