• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ахмад дайчдад дурсгалын медаль олгоно

CRI       (GMT+08:00) 2015-08-25 15:41:37

Хятад улсын дарга Ши Жиньпин цэргийн парадын өмнөх өдөр Японы түрэмгийллийн эсрэг тэмцсэн ахмад дайчид, генералуудад дурсгалын медаль олгоно гэж Хятадын албаны тал 25-нд мэдэгдлээ.

Хятадын Төрийн зөвлөлийн албан 25-нд Хятадын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг хийсэн дайн, Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээний тухай 6 дахь удаагийн хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн албаны дэд дарга Гүө Вэй-минь арга хэмжээнд оролцохдоо дээрх үгийг хэлсэн юм.

Гүө Вэй-минь хэлэхдээ, 9-р сарын 2-ны үдээс өмнө ХКН-ын Төв хороо, Төрийн зөвлөл, Цэргийн төв зөвлөлийн зүгээс амьд мэнд байгаа ахмад байлдагчид, ахмад нөхөд, түрэмгийллийн эсрэг дайны генералууд буюу тэдний ар гэрийнхэнд дурсгалын медаль олгох болно.

Тухайлбал:

Нэгд, Японы түрэмгийллийн эсрэг дайнд оролцсон 8-р замын цэрэг, шинэ 4-р замын цэрэг, ХКН-ын удирдсан Хуа Нань-ний Японы түрэмгийллийн эсрэг партизан цэрэг, зүүн хойдын Японы түрэмгийллийн эсрэг нэгдсэн арми болон олон газрын партизан армиас одоо эсэн мэнд байгаа ахмад байлдагчдад.

Хоёрт, Японы түрэмгийллийн эсрэг дайны үед ХКН-ын удирдлагын дагуу орон нутгийн ажил болон нууц ажил хийж байсан одоогоор амьд мэнд байгаа ахмадууд.

Гуравт, Гоминьдан намын армид байхдаа түрэмгийллийн эсрэг дайнд оролцож байсан, түүнчлэн чөлөөлөх дайны үе болон түүний дараа хувьсгалын ажилд оролцсон, эсвэл нутаг буцаад тариалах хөдөлмөрт оролцсон ахмад байлдагчид, ахмад нөхдөд.

Дөрөвт, Хятадын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг дайн ялалт олоход хувь нэмрээ өргөсөн гадаад дотоодын эх оронч зүтгэлтэн, түрэмгийллийн эсрэг дайны генералуудын төлөөлөл.

Тавт, Хятадын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг дайн ялалт олоход хувь нэмрээ өргөсөн олон улсын найрсаг хүмүүсийн доторх төлөөлөгч зэрэг хүмүүст тус тус дурсгалын медаль олгоно. Түүнчлэн 2015 оны 1-р сарын 1-нээс хойш нас барсан түрэмгийллийн эсрэг дайны ахмад байлдагчид, ахмад нөхдөд ч медаль олгохоор болсон байна. Ши Жиньпин Ерөнхий нарийн бичгийн дарга өөрийн гараараа дурсгалын медалийг гардуулах гэж байгаа нь Намын төв хорооноос түрэмгийллийн эсрэг дайны ахмад байлдагчид, ахмад нөхдүүд болон түрэмгийллийн эсрэг дайны генералуудыг харгалзан хамгаалж буйг бүрэн харуулж байгаа юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе