• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бээжинд болох тэмдэглэлт ажиллагаанд 49 орны төлөөлөгч оролцоно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-08-25 17:04:12

Хятадын албаны тал 25-нд мэдээ нийтэлж, одоогийн байдлаар 49 улс орон Хятад улсын урилгыг хүлээн авч, 9-р сарын 3-ны тэмдэглэх арга хэмжээнд оролцохоор байгааг мэдээллээ. Гадаадын төлөөлөгчдөд Төрийн тэргүүд, засгийн газрын тэргүүд зэрэг гадаадын 30 удирдагч, засгийн газрын өндөр дээд 19 албан тушаалтан, олон улсын болон бүс нутгийн байгууллагын хариуцлагатай 10 албан тушаалтан багтаж байна.

Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба 25-нд Хятадын ард түмний Японыг эсэргүүцсэн дайн болон Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний талаар хэвлэлийн бага хурал хийлгэж, Хятад улсын ГХЯ-ны дэд сайд Жан Мин холбогдох байдлыг танилцууллаа. Тэрээр хэлэхдээ, "Бид Хятадын ард түмний Японыг эсэргүүцсэн дайны ялалтын төлөө алтан амиа өргөж, үнэтэй хувь нэмэр оруулсан олон улсын хүндэт төлөөлөгчдөд тусгай урилга илгээсэн. Хятадын 56 үндэстэн бол энэрэнгүй нигүүлсэхүй сэтгэлт үндэстнүүд юм. 70 жилийн өмнө холын замд алжаалгүй Хятад улсад ирж, Хятадын ард түмний Японыг эсэргүүцсэн дайнд шууд оролцсон болон дэмжиж оролцсон олон улсын зарим найрсаг сэтгэлт хүмүүс, тэдний зарим нь дайны талбарт алтан амиа алдаж байсныг Хятадын ард түмэн үүрд мөнх санан дурсаж явах болно" гэжээ.

Тус хэвлэлийн бага хуралд Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн албаны дэд дарга Гүө Вэйминь хэлэхдээ, "Хятад улсын дарга Ши Жиньпин цэргийн парадын өмнөх өдөр ахмад дайчид, жанжин генералуудад дурсгалын одон гардуулна. Тэмдэглэх арга хэмжээний бэлтгэл ажил урагштай явагдаж, үндсэндээ бэлэн боллоо" гэжээ.

Тэмдэглэх арга хэмжээний 70 жилд зориулсан цэргийн парадыг удирдах албаны дэд дарга, жанжин штабын байлдааны хэлтсийн дэд дарга Чюй Рүй хэлэхдээ, гадаадын 17 жагсаалын баг, төлөөлөгчдийн баг парадад оролцож, 1000 шахам хүн төрөл ангилсан жагсаалд оролцох бөгөөд одоо бүгд сургуулилтын баазад ирээд байна гэжээ.

Хятадын Төрийн зөвлөлийн цагаачдын албаны дэд дарга Хэ Яфэй хэлэхдээ, 9-р сарын 3-нд 120 гаруй улс орон бүс нутгаас хятадын 1779 цагаач иргэн Бээжинд болох ёслолыг үзэх юм. Үүгээр нам, засгийн газар цагаачдын оруулсан түүхэн гавьяа зүтгэлийг бүрэн үнэлж байгаагаа харуулсан бөгөөд гадаадад тархан суурьшсан өргөн олон цагаачдыг сайн сайхан уламжлалаа түгээсээр байхыг уриалж байна гэжээ. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе