• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын 5 нисэх онгоц цэргийн нэгдсэн сургуулилтад оролцож байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-08-25 10:42:14

Хятадын агаарын цэргийн хэвлэлийн төлөөлөгч Шэн Жиньке 24-ний өдөр хэлэхдээ, "Хятадын агаарын цэрэг сөнөөгч, бөмбөгдөгч, туршуулын онгоцуудаа илгээж, Хятадын агаарын цэргийн байлдааны хэсэг болон бүрэлдэж, Хятад Оросын тэнгис дэх нэгдсэн сургуулилт 2015-д оролцуулан, тэнгисийн цэргийн байлдааны ерөнхий чадавхийг дээшлүүлж байна" гэжээ.

Шэн Жинькэгийн танилцуулснаар, 8-р сарын 24-ний өдрийн агаарын нэгдсэн хамгаалалтын сургуулилтад Хятадын Жянь-10, Жянь Хун-7 загварын нисэх онгоц Хятадын зүүн хойд нутгаас Японы тэнгисийн ойролцоо сургуулилтад оролцож, Кун Жин-7 тагнуулын нисэх онгоц агаараас командлах сургуулилтад оролцжээ.

Хятадын Оросын тэнгисийн цэргийн нэгдсэн сургуулилтад Хятадын агаарын цэргийн холбогдох командлагчид нэгдсэн командлах сургуулилт хийжээ. Гурван төрлийн загвартай 5 нисэх онгоц агаарын нэгдсэн хамгаалалтын сургуулилтад болон хуурай газар гарах хамтарсан сургуулилтад оролцлоо.

Хятад Оросын энэ удаагийн нэгдсэн цэргийн сургуулилтаар Хятадын агаарын цэрэг гадаадын цэрэгтэй нэгдсэн сургуулилтын хийх туршлагыг баяжуулж, тэнгис агаарын хүчний нэгдсэн байдлааны чадварыг дээшлүүлэх зорилготой юм гэж Шэн Жинькэ хэллээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе