|
|
||
Монгол, Орос, Беларусь, Куб, Египет, Казахстан, Киргиз, Мексик, Пакистан, Серби, Тажикстан зэрэг 11 орон цэргийн парадад оролцох төлөөлөгчдөө илгээгээд байна. Мөн Афганистан, Камбож, Фижи, Лаос, Вануату, Венесуэл зэрэг 6 орны цэрэг дайчид парадад оролцохоо мэдэгдээд байгаа юм.
Чү Рүй танилцуулж хэлэхдээ, цэргийн жагсаалд гадаадын 1000 шахам хүн оролцоно. Жагсаал бүр 75 хүнтэй, харин төлөөлөгчид бүр 7 хүнтэй байна. Тэд Хятадын явган жагсаал болон зэвсэг тоноглолын жагсаалын дунд нь явах болно. Жагсаалд орох дэс дараалал нь олон улсын жишиг ёсоор англи үсгийн дарааллаар явах болно гэжээ.
Үүнээс гадна Етиоп, Тонга, Папуа Шинэ Гвиней, Узбекистан, Иран, Франц, Судан, Польш, Вьетнам, Тайланд, Малайз, Сингапур, Мьянмар, БНСУ зэрэг 31 орон цэрэг анги илгээж парадыг үзэж сонирхох болно. /Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |