|
|
||
Сэтгүүлч 25-нд Хятадын Төрийн зөвлөлийн дэргэдэх Хэвлэл мэдээллийн албаны хийлгэсэн хэвлэлийн бага хурлаас мэдээлснээр, одоогийн байдлаар 9-р сарын 3-ны тэмдэглэлт үйл ажиллагаанд 49 улс орон урилгаар оролцохоо мэдэгдээд байна. Гадаадын төлөөлөгчдөд төрийн тэргүүн болон засгийн газрын тэргүүн зэрэг гадаадын 30 удирдагч, засгийн газрын өндөр албан тушаалтан 19 хүн, олон улсын болон бүс нутгийн байгууллагын өндөр албан тушаалтан 10 хүн багтаж байгаа юм. Үүнээс гадна, гадаадын цэрэг армийн 17 жагсаалын анги, төлөөлөгчдийн баг, нийт 1000 гаруй хүн Бээжинд болох цэргийн парадад оролцох юм байна. Өдгөө тэмдэглэлт ажиллагааны бэлтгэл ажлууд урагштай явагдаж байна.
Хятадын ГХЯ-ны дэд сайд Жан Мин мөн өдрийн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэхдээ, 9-р сарын 3-ны тэмдэглэлт ажиллагаа болон цэргийн прадад ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко, Камбожийн эзэн хаан Нородом Сиамони, БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэ, Өмнөд Африкийн ерөнхийлөгч Жакоб Зума, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын дарга Тан Санг Чыонг, БНАСАУ-ын Хөдөлмөрийн Намын Төв хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, Төв Хорооны нарийн бичгийн дарга Цуй Лунхай зэрэг гадаадын 30 гаруй удирдагч, Автсрали, Бразил зэрэг 19 орны Засгийн газрын өндөр албан тушаалтан, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Маргарет Чэн зэрэг олон улсын бүс нутгийн 10 гаруй байгууллагын удирдах албан тушаалтан оролцох болно. Мөн Хятадын ард түмний Японыг эсэргүүцсэн дайнд оролцож амь биеэ өргөсөн болон үнэтэй гавьяа байгуулсан олон улсын нэр хүндэт зүтгэлтнүүд, дэлхийн 15 орны 100 гаруй хүн, алтан амиа өргөсөн гавьяатай батруудын үр хойчис Бээжинд болох тэмдэглэлт ажиллагаанд оролцох юм.
Энэ талаар Хятадын ГХЯ-ны дэд сайд Жан Мин хэлэхдээ:"Өндөр нас, биеийн байдлаас шалтгаалан тэдний ихэнх нь Хятадад биеэрээ ирж чадахгүй боловч олон улсын найрсаг сэтгэлтэн, амь үрэгдсэн дайчдын үр хойчис, нийт 100 гаруй хүн тэмдэглэлт ажиллагаанд оролцоно. Тухайн үед Хятадын цэрэг ардтай мөр зэрэгцэн байлдаж байсан Америкийн "Нисдэг барс баг"-ийн ахмад байлдагч, Зөвлөлтийн Улаан армийн ахмад байлдагч, Хятадын Найман замын цэргийн Япон гаралтай ахмад байлдагч зэрэг хүмүүс, мөн тэрчлэн Наньжингийн их хядлагад өртсөн Хятадын иргэдэд тусалсан хүмүүс, Хятадын ард түмний төлөө алтан амиа өргөж, дайны талбарт амь үрэгдсэн эмч Норман Бетон нарын үр хойчис байгаа Хятадад ирэх болно"
Жан Мин хэлэхдээ, Хятад улс Хятадын ард түмний Японыг эсэргүүцсэн дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайнд холбогдсон улс орон, олон улсын найрсаг сэтгэлт хүмүүсийг Хятадад урьж, Хятадын ард түмэнтэй хамт 9-р сарын 3-ны тэмдэглэх арга хэмжээнд оролцуулах болсны гол зорилго бол түүхээ цээжилж, амь үрэгдсэн баатруудаа санагалзаж, энх тайвныг нандигнан, ирээдүйгээ бараалхахын төлөө юм. Тэмдэглэх арга хэмжээ ямар нэг улсад зориулж байгаа биш, өнөөдрийн Японд чиглэхгүй, Японы ард иргэдэд нэн ч чиглэхгүй юм гэжээ.
Парадын удирдах хэсгийн албаны дэд дарга, Жанжин штабын байлдааны хэлтсийн дэд дарга Чюй Рүй хэлэхдээ, одоогийн байдлаар, Беларусь, Куб, Египет зэрэг 11 улс жагсагч баг илгээж парадад оролцуулах бөгөөд Афганистан, Кампуч, Фижи зэрэг 6 орон парадад оролцоно. Парадад оролцох нийт хүний тоо 1000 шахамд хүрч байна. Түүнчлэн эдгээр 17 орныг багтаасан 31 улс цэрэг армийн баг илгээж, парадын ёслолыг сонирхоно гэжээ.
Чюй Руй цааш хэлэхдээ, гадаадын арми парадад оролцох цэрэг дайчид, төлөөлөгчид болон үзэж сонирхох баг томилон, Бээжингийн тэмдэглэх ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа нь фашизмын эсрэг дайны ялалтын олон улсын ач холбогдол, дэлхийн энх тайвны төлөөх өнө батын эрэлхийлэл, мөн Хятадын армийн хамтын ажиллагааны өндөр төвшинг харуулж байгаа хэрэг юм гэлээ.
Дэлхийн олон орны арми Хятадад ирж цэргийн парадад оролцох эсэхээ өөрөө шийдэх эрхийг бид хүндэтгэнэ. Дэлхийн таван тивээс парадад оролцох буюу парадыг сонирхохоор ирэх 31 улс орны цэргийн төлөөлөгчийг бид баяртай хүлээн авах болно гэжээ.
Эх сурвалжаас үзвэл, 9-р сарын 3-ны өдөр 120 гаруй улс орон бүс нутгийн 1779 Хятадын иргэн харьяат төлөөлөгч нутагтаа ирж парад сонирхоно. Хятадын Төрийн зөвлөлийн дэргэдэх харьяатын ажил эрхэлсэн албаны орлогч дарга Хэ Яфий хэлэхдээ, гадаадад байгаа Хятадын иргэн харьяатыг тэмдэглэх ажиллагаанд урьж оролцуулах нь Хятадын харьяат иргэдийн дайнд оруулсан түүхэн хувь нэмрийг ХКН Засгийн газар бүрэн нотолж, тэдний үргэлжлэн сайн сайхан уламжлалаа бадруулахыг урамшуулах ын төлөө юм гэжээ.
9-р сарын 3-ны өглөө Хятадын тал Тянь Амь Мэний талбайд Хятадын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг дайн, дэлхийн фашизмын эсрэг дайнд ялсны 70 жилийн ойг тэмдэглэх ажиллагаа өрнүүлж, цэргийн парад хийх болно. Мөн өдрийн үдэд Ардын Их Хурлын ордонд ойд зориулсан өвтэгш дайллага зохион байгуулж, нам засгийн удирдагчид дотоод гадаадын хүндэт зочдын хамт Хятадын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг дайнд ялсны 70 жилийн ойг тэмдэглэх болно. Орой нь Ардын Их Хурлын Ордонд концерт зохион явуулна. 9-р сарын 2-ны өглөө ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин японы түрэмгийллийг эсэргүүцсэн дайнд оролцож байсан ахмад дайчид, ахмад нөхөд, удирдагчид тэрчлэн үрэгдсэн баатруудын гэр бүлийнхэнд дурсгалын медаль гардуулах болно.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |