• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хоёр Солонгосын дээд хэмжээний яриа хэлцэл тохиролцоонд хүрлээ

CRI       (GMT+08:00) 2015-08-25 09:43:43

БНСУ, БНАСАУ-ын дээд хэмжээний яриа хэлцэл орон нутгийн цагаар 25-ны өдрийн тэг цаг 55 минутад өндөрлөж, 40 гаруй цагийн хэлэлцээгээр хоёр тал олон асуудлаар нийтлэг ойлголтод хүрсэн байна.

Хоёр Солонгос үүний дараа 6 агуулгыг хамарсан хамтарсан албан мэдээ нийтэлжээ. Өмнөд Умардын харилцааг сайжруулж, Сөүл буюу Пхеньянд Өмнөд Умардын засгийн газар хоорондын хэлэлцээг хийж, олон салбарын яриа хэлцлийг ахиулахаар хоёр Солонгос зөвшин тогтжээ. Хоёр Солонгосын цэргийн бус бүсийн БНСУ-ын талд мина дэлбэрэн БНСУ-ын цэргийг шархдуулсан хэрэгт БНАСАУ-ын тал харамсаж байгаагаа илэрхийлжээ. Хэвийн бус байдал гарахгүй нөхцөлд 8-р сарын 25-ны үдийн 12 цагаас цэргийн явдлын шугам дагуух бүсэд БНАСАУ-д чиглүүлсэн радио сурталчилгаагаа зогсоох зогсоох. БНАСАУ-ын тал цэргийн бэлэн байдлаа цуцална. Жил бүрийн намрын дунд сарын баяраар Өмнөд Умардын салж сарнисан гэр бүлийнхнийг уулзуулах ажиллагаа зохион байгуулах. Үүнээс өмнө 9-р сард Улаан загалмайн нийгэмлэгийн ажлын хэлэлцээ хийлгэх. Олон салбарт иргэдийн солилцоо өрнүүлэхийг хоёр Солонгос зөвшин тогтжээ. \Э.Г\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе