• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Монгол улсын цэрэг дайчид Японы түрэмгийллийн эсрэг дайны музейтэй танилцав

CRI       (GMT+08:00) 2015-08-25 14:41:41


Бригадын генерал Б.Амагаланбаатартай манай сурвалжлагч ярилцаж байна

Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн ба дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойн цэргийн парадад оролцох Монгол улсын офицер дайчдын бие бүрэлдэхүүн энэ сарын 24-ний өдөр Бээжингийн баруун өмнийн Фэн Тай дүүрэгт байрладаг Лү Гөү Чио гүүр болон Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайны дурсгалын музейтэй танилцав.


Монгол цэргийн удирдлага Лү Гөү гүүрэн дээр

Хятадын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд Орос, Казахстан, Монгол, Киргизстан, Тажикстан, Пакистан, Мексик, Египет зэрэг 10 гаруй орны цэргийн төлөөлөл оролцсон байна.


Үзэсгэлэнтэй танилцаж байгаа нь

Монгол улсын төлөөлөгчдийн ахлах, Зэвсэгт хүчний жанжин штабын ерөнхий зориулалтын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Амгаланбаатар ярихдаа: "Хүн төрөлхтөн улс орныхоо тусгаар тогтнолын төлөө ийнхүү халуун амь, бүлээн цусаа урсган байж тэмцсэн гэдгийг хойч үеийнхдээ харуулсан сайхан үзэсгэлэн байна. Энэ үзэсгэлэнг байгуулсан хүмүүст талархал илэрхийлье. Хятадын зүүн хойд хэсгийг чөлөөлөхөд Зөвлөлт Монголын холбоот цэрэг хамтран оролцсон. Энэ бол Хятадын тусгаар тогтнол, Хятадын бүрэн эрхт байдалд том дэмжлэг болсон гэж би хувьдаа дүгнэж байна" гэв.


Жагсаал командлагч Б.Хаш-Эрдэнэ Орост хамт сурч байсан андтайгаа

Японы түрэмгийллийн дайны түүхийн тухай тэрээр хэлэхдээ: "Нэгэнт хүний газар нутагт хөл тавьсан бол тэр нь түрэмгийлэл. Түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байх, эсэргүүцэх ямар ч бодит шалтгаан байхгүй. Түүхэн үнэнийг хэн ч гуйвуулж чадахгүй" гэж хэлсэн байна. \Урьхан\


Үзэсгэлэнтэй танилцаж буй офицер дайчдын төлөөлөл


Офицер дайчид үзэсгэлэнтэй танилцаж байгаа нь


Офицер дайчид дурсгалын зураг татуулж байна


Үзэсгэлэнтэй танилцахын өмнө


Хятадын орчуулагч музейн тухай товч тайлбар өгч байгаа нь


Парадад оролцох Монгол цэргийн бие бүрэлдэхүүн үзэсгэлэнгийн танхимд


Монгол цэргийн бие бүрэлдэхүүн музейн гадна дурсгалын зураг авахуулж байгаа нь

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе